Орчин цагийн их хотын бүсгүйчүүдийн хэрэглээ улам энгийн минимал хэв шинжийг агуулах болсон бөгөөд эх дэлхий, байгаль орчноо хайрлах нь олон талын ач холбогдолтой гэдгийг бид бүхэн сайн мэддэг болжээ. Бүсгүйчүүдийн гялтганасан гоё сайхан өнгөнд хууртаж худалдан авалт хийдэг цаг нэгэнт ард хоцорч, илүү ухаалгаар худалдан авалт хийхийг зорих болсон байна. Байгалийн гаралтай, химийн бодис агуулагдаагүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт ихэсч, бүтээгдэхүүнүүдийн савлагаа нь хүртэл байгальд ээлтэй хийгээд энгийн болж байгааг та анзаарсан уу?
Тэгвэл танд тансаг зэрэглэлийн байгалийн гаралтай "THANN" брэндийг танилцуулж байна.
Тайландын хамгийн анхны байгалийн гэх тодотголтой THANN брэндийг үүсгэн байгуулагч Thitipat Suppatranont 2002 онд эртний дорнын уламжлалт эмчилгээний арга дээр суурилан хүний үнэртэх, хүрэлцэх мэдрэмжээр дамжуулан бие махбодь, оюун санаанд хүрэхийг зорьжээ. THANN брэнд нь байгалийн орц найрлагуудыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан бүтээгдэхүүнээ бий болгодгоороо онцлогтой юм. Япон улсын “Шисо” ургамлын навчсыг хамгийн сүүлийн үеийн нано технологиор боловсруулдаг. Онгон байгалийн үнэт эрдэнэс болох ургамлын ханд охьсыг бүтээгдэхүүнүүддээ шингээхээс гадна Е амин дэм, Ү–Оризанол, ханасан өөхний хүчлийн өндөр агууламжтай будааны тосон ханд нь нүүр болон болон бие арчилгаа, үнэрт тос зэрэг бүтээгдэхүүнийн найрлаганд ордог байна.
THANN брэнд нь Ази, Европ, Америк тивийн нийт 17 оронд 80 гаруй салбартай бөгөөд Улаанбаатар хотод хэд хэдэн салбар дэлгүүр болон “Thann Sanctuary Spa” бие махбодь-оюун санааны алжаал тайлах төвүүдөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Спа салон:
Thann Sanctuary Spa - Энхтайваны гүүр, Наран Плаза Танн Спа /7010-7683/
Thann Sanctuary Spa - Сөүлийн гудамж, Хүүхдийн 100, Наран Молл Танн Спа /7012-7683/
Thann Sanctuary Spa - 13 хороолол, Натур, Наран Плэйс Танн Спа /7510-7683/
Салбар дэлгүүр:
Наран Молл салбар, 2 давхарт
Наран Плэйс салбар, 2 давхарт
Наран Плаза салбар, 2 давхарт
Онлайн захиалга: www.enaran.mn
Байгалийн тансаг охь цэцэгсийн "Хаан" сарнай, "Хатан" Жасмины тансаг цэцгийн үнэр танд урам зориг эрч хүчийг бэлэглэж арьсыг тань энхрийлэн хамгаалж тэжээл өгөх болно.
EDEN BREEZE Будагтай үсний ангижруулагч 200 гр.
Органик Ши самрын масло, кокос, бүйлсний хандууд нь будагтай үсийг бэхжүүлж өнгийг сэргээн гялалзуулна. Органик Inca, inchi ханд нь үсэнд тэжээл өгч, гадны хортой нөлөө ба нарны UV хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй.
EDEN BREEZE биений шингэн саван 320 мл.
Натурал Бергамонт нь арьсыг чийгээр хангах зуур зөөлөн цэвэрлэж бохирдлыг бүрэн арилгах үйлчилгээтэй. Жасмин болон сарнайн анхилуун зөөлөн үнэр нь бие махбодь оюун ухааныг сэргээж, баяр баяслыг төрүүлнэ.
EDEN BREEZE будагтай үсний шампунь 250 мл.
Найрлаган дахь липидиум ханд нь үсний будгийн тогтоцыг сайжруулахаас гадна бохирдлыг гүн цэвэрлэнэ. Органик оливын тосон ханд болон эрдэнэ шишийн ханд нь үсийг зөөлрүүлэн тэжээл өгдөг бол чиа үрийн ханд нь чийгээр хангаж, хөвсийлгөн сэргээнэ.
EDEN BREEZE Массажны тос 295мл.
Органик кокосын тосон ханд нь арьсыг нөхөн сэргээх, уян хатан байдлыг дэмжих зөөлрүүлэх үйлчилгээтэйгээс гадна хор гадагшлуулах өндөр үр дүнтэй үйлчилгээг үзүүлнэ. Анхилуун үнэрт сарнай, жасмины тосон ханд нь сэтгэл санааг тайвшруулан оюун бодолд тав тухыг мэдрүүлнэ.
Шинэхэн дэлбээлсэн тансаг үнэрт сарнай цэцэг, жасмины сэтгэл хөдөлгөм анхилуун үнэр таны оюун ухаанд тав тухыг мэдрүүлж, бие махбодь сэтгэл санааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
Орц найрлага: яргуй, олив, сарнай, макадамиа үрийн тосон ханд
EDEN BREEZE анхилам үнэрт лаа 190гр.
Шинэхэн дэлбээлсэн тансаг үнэрт лаа нь сарнай цэцэг, жасмины сэтгэл хөдөлгөм анхилуун үнэр таны оюун ухаанд тав тухыг мэдрүүлж, бие махбодь сэтгэл санааг сэргээхээс гадна 100%-ийн тосон суурьтай байгалийн үнэртэй. Химийн найрлагагүй учир тортог ялгаруулдаггүй. Тасралтгүй асах хугацаа ойролцоогоор 30 цаг.
Орц найрлага: Жасмин болон оливын тос, сарнай, макадамиа үрийн тосон ханд
“NANO SHISO” иж бүрдэл нь С аминдэм, Омега-3-аар баялаг Шисо ургамлын хандтай арьсны чийгшлийг хадгалах, хамгаалах, арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй.
NANO SHISO хөгшрөлтийн эсрэг нүүрний тос 40гр.
Зураасан үрчлээг багасган, толийлгож, өнгийг сэргээнэ. Будааны тосон ханд, шар буурцагны эрдэс, хар цай нь арьсны коллагений ялгарлыг идэвхжүүлэн арьсыг чангаруулж, залуужуулна. Нано Шисо ханд нь хуурай болон эмзэг арьсанд тэжээл өгч гадны хортой нөлөө, нарны хэт ягаан туяанаас хамгаална.
Орц найрлага: Гидролизжуулсан цагаан будааны уураг , Нано шисо , Шар буурцаг, Хар цайны ханд
AGE INVERSION зовхины серум 15гр.
Улаан будааны ханд болон амино хүчлээр баяжуулсан найрлага нь хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгах болон арьсны сулралаас хамгаалах үйлчилгээтэй.
Орц найрлага: Нано шисо ургамлын ханд, будааны ханд, органик сарнайн ханд, органик Ши тос, будааны хивэгний тос, овъёосны ханд
THANN SHISO үсний серум 100 мл.
Гэмтэлтэй хуурай салаалсан үсний нэмэлт арчилгааны бүтээгдэхүүн. Үсийг хими болон халуун сэнс индүүнээс үүссэн үсний гэмтлийг арилган хамгаалах, үсний ургалтыг дэмжих үйлчилгээтэй.
THANN брэндийн ахуйн үнэртүүлэгч нь таны өрөөнд таатай уур амьсгалыг бүрдүүлж өгнө. Ахуйн үнэртүүлэгчийн 40% нь тосон ханд агуулсан байдаг ба алкохолгүй, минерал тосгүй, парабен агуулаагүй, хиймэл өнгөгүй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд юм.
EASTERN ORCHARD AROMA DIFFUSER
THANN Eastern Orchard тосон ханд нь үнэрээр анагаах үйлчилгээтэй онцгой төрлүүдийн нэг юм. Yuzu болон Neroli тосон ханд нь сэтгэл санаа, оюун ухаанд баяр баяслыг төрүүлнэ.
Орц найрлага: Жүрж, лимон, юзү нимбэг, жасмин, нероли ханд
EARL GRAY INFUSION AROMA DIFFUSER GREEK BOTTLE
Кардамон болон жүржийн өвөрмөц хольц оюун ухааныг сэргээж лаванда, шар дэл /sage/ ханд нь бие махбодид тав тухыг мэдрүүлж амраан тайвшруулна.
Орц найрлага: Жүрж, лавандер, бергамонт, кардамон тосон хандууд
AROMATIC WOOD AROMA DIFFUSER GREEK BOTTLE
Жүржийн тосны тансаг үнэр нь уянгалаг мэдрэмжийг төрүүлж, задь модны тосны тансаг үнэр нь стрессийг тайлна.
Орц найрлага: Жүрж, бэрсүүт жүрж, задь мод, зандан мод, давирхай
ORIENTAL ESSENCE AROMA DIFFUSER GREEK BOTTLE
Нимбэгний тосон хандны тансаг үнэр нь оюун ухаанд тав тухыг мэдрүүлж, сэтгэлийн өвөрмөц таашаалыг мэдрүүлнэ. Нимбэгний тосон ханд нь тайвшруулах үйлчилгээтэй тул тав тухтай нойрсоход тань туслана.
Орц найрлага: Нимбэг, лимон ханд
THANN брэндийн бүтээгдэхүүнүүдийг захиалан авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ
Comments