Хүн төрөлхтөн энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хоол хүнс, хувцас, аяллын төлөвлөгөө, гоо сайхны бүтээгдэхүүн гээд өөрийн хийсэн алхам, үйлдэл, сонголт бүрээрээ байгаль орчинд ул мөрөө үлдээдэг. Бидний өнгөрсөнд үлдээсэн ул мөр жил ирэх тусам байгалийн хомсдол үүсгэж, хор нөлөөг бий болгож байсан. Бид энэ хор уршгийг мэддэг ч дорвитой арга хэмжээ авалгүй явсаар байгаль энэ хор нөлөөг даах чадамжгүй болж эцэстээ хүрэх энэ үед хүн төрөлхтөн нүүр тулж, өөрсдийн хайхрамжгүй хэрэглээний нийгмээс аль болох татгалзаж, дахин боловсруулагддаг материалтай эд зүйлс сонгож, хогоо ангилж, байгальд ээлтэй, ухамсартай амьдрах болсон.
Наран Групп нь ч мөн адил дэлхийд хувь нэмрээ оруулж буй байгальд ээлтэй брэндүүдтэй хамтран Монголын хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Манай гоо сайхны Yves Rocher, Thann, Pupa Milano брэнд нь байгалийн орц найрлатай, дахин боловсруулсан сав баглаа боодол ашигладаг ба тус брэндүүд нь дэлхийн байгаль орчныг хамгаалах дэмжих олон төслүүдийг саначилж дэмжин оролцдог. Одоогоор хуванцар савны хэрэглээг 40% бууруулж, 100% дахин боловсруулсан бүх сав баглаа боодол, бүтээгдэхүүний цаасан савалгаа болон усны хэрэглээг 50% багасгаж , гялгар уутны хэрэглээг зогсоож байна.
Мөн хувцас загварын Timberland, Adidas Esprit зэрэг брэндүүд дахин боловсруулсан материал ашиглаж хувцасаа үйлдвэрлэдэг ба хүүхдийн хувцасны Ovs брэнд нь био-даавуу буюу ямар ч химийн бодис ороогүй даавуу ашигладаг. Тус брэндийн органик даавуун материалаар үйлдвэрлэсэн загваруудыг сонгон хэрэглэснээр 1 жилд 25 сая литр ус хэмнэж, 11 мянган тонн СО2 /нүүрстөрөгчийн давхар исэл/ агаарт ялгархаас сэргийлэхэд оруулж буй үнэт хувь нэмэр.
Хүнсний Del Monte брэнд нь байгалийн гаралтай ба амт, үнэр оруулагч ашиглаагүйгээс гадна Органик гэсэн шошго тэмдэгтэй. Органик бүтээгдэхүүн гэсэн шошгыг авахын тулд хүнсний ногоо жимс тарьж ургуулагчид 3 жилийн турш ургац болон ургацын талбайдаа хиймэл бордоо, хортон шавьж устгагч болон өөр бусад химийн гаралтай нэмэлтүүд ашиглахгүй байх үүнийгээ шалгалтаар баталдаг. Энэ шалгуурт тэнцэж Del monte брэнд эрүүл мэндэд тустай эко органик хүнсийг та бүхэнд хүргэж байна.
Бид энэхүү брэндүүдийнхээ бодлогын хүрээнд Монголдоо байгаль орчинд ээлтэй ажил санаачилж, төсөл хөтөлбөрт хамрагддаг. Жишээлбэл:Ив роше, Танн брэндүүд хэрэглээд дууссан бүтээгдэхүүнийхээ сав хаягдлыг буцаан татаж авч хэрэглэгчээ урамшуулахаас гадна Ив роше брэнд Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй , аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулахаар зорьж буй Шамбала 2056 төсөлд хамтарч байна. Жил бүр Timberland брэнд Эх дэлхийгээ хайрлая уриатайгаар явган аялал хийж байгаль хамгаалал, хог хаягдлыг цэвэрлэж, эко хэрэглээг сурталчлан уриалж байна. Мөн компани бүр дор бүрнээ байгальд ээлтэй ажлыг санаачлахаас гадна гялгар уут, цаасны хэрэглээг багасгаж хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид цаашид Байгаль болон хүнд ээлтэй олон брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэн ажиллах болно.
Comments